Хүүхдэд чиглэсэн нийтийн үйл ажиллагааг түр хойшлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-10 11:54:19

Баянхонгор /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Баянхонгор аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 19.1 хувийг эзэлж, хүүхдийн эмнэлгийн орны ачаалал 32 хувиар ихсээд байгаа талаар бид мэдээлсэн. Нийт өвчлөгсдийн 82 хувийг 0-15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаагаас шалтгаалан цаашид томуугийн тархалт нэмэгдэж өвчлөл хүндрэх эрсдэлээс сэргийлж аймгийн хэмжээний сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 20 хүртэлх хугацаанд зогсоох аймгийн Засаг даргын захирамж гараад байна.

Захирамжийн хүрээнд дээрх хугацаанд цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож байгаа бол хүүхдэд чиглэсэн олон нийтийн үзвэр, үйлчилгээ, дугуйлан, спортын тэмцээн уралдаан, соёр урлагийн үйл ажиллагааг зохион байгуулахыг түр хориглоод байгаа юм.

Мөн аймгийн Засаг даргын захирамжаар амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр 3-5 хоног асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг эх, асран хамгаалагчид эмчийн магадлагааг үндэслэн цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгажээ.

Холбоотой мэдээ