Дорноговь аймаг 2020 оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-09 16:37:07

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг 2020 оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарлав. Орон нутгаас иргэдийг ажлын байртай, тогтвортой орлоготой байх боломжийг бүрдүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилго тавьсан байна.

Дорноговь аймагт 2017 онд 1300 гаруй иргэн ажилтай болсон бол 2018 онд 2658 ажлын байр шинээр бий болжээ. Харин 2019 оны статистик тоо хараахан гараагүй байна.

Орон нутагт уул уурхайн салбар сэргэж баяжуулах болон боловсруулах үйлдвэр баригдсан, компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийнхныг ажлын байраар хангасан, үүнийг дагаад дагалдах жижиг бизнес хөгжсөн зэрэг үзүүлэлт буй болжээ.

Харин энэ амжилтыг ахиулах цаашид орон нутгаас сум бүрт нэг томоохон үйлдвэр барих үүнийг тойрсон жижиг үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого баримталж байгаа аж.

Холбоотой мэдээ