Иранд 180 зорчигчтой Украины онгоц осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-01-08 11:46:26

ТЕХРАН. /Tasnim/. Ираны нийслэл Техран хотын Имам Хомейнийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо 180 зорчигч бүхий Украины нисэх онгоц “техникийн доголдлын” улмаас осолдлоо гэж “Tasnim” агентлаг мэдээлжээ.


Ослын талаарх мэдээллийг нисэх буудлын дарга нотолсон бөгөөд онгоц хөөрснийхөө дараахан осолдсон гэж тэрбээр мэдэгдсэн байна.


“Reuters” агентлагийн мэдээлснээр, “Boeing 737” загварын онгоц осолджээ.


Холбоотой мэдээ