Футзалны баруун бүсийн аваргыг шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМА/. Футзалын U16, U14, насны ангиллын "Хөвгүүдийн цом-2020” баруун бүсийн тэмцээн Увс аймагт энэ сарын 7-нд эхэллээ.
Тус тэмцээнийг Монголын хөл бөмбөгийн холбооноос аймгийн Хөл бөмбөгийн холбоотой
хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн долоон
багийн 105 тамирчин оролцож байгаа аж. Нас насныхаа ангилалд эхний байр эзэлсэн баг
тамирчид энэ сарын 21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах шигшээ тэмцээнд
оролцох эрх авах бөгөөд шигшээ тэмцээндээ эхний наймд шалгарсан баг хотод
шигшээгийн бэлтгэлд хамрагдаж лигийн тэмцээнд оролцох аж. Иймээс багууд ихээхэн хариуцлагатай тоглолтуудыг хийж
байна.