Хөвсгөл нуурын зарим хэсгээр зорчихыг хоригложээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-01-07 15:25:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг (УТХГН)-уудын хамгаалалтын захиргаа Хөвсгөл нуурын мөсний зузааныг хэмжжээ. 

Нийт 12 цэгт хэмжихэд Хөвсгөл нуурын баруун эрэг буюу Жанхай хороо орчимдоо дунджаар 23 см, зүүн эргээр дунджаар 42 см зузаан хөлдсөн байна. Энэ нь өмнөх оныхоос 10 см орчим нимгэн, мөс бяцралт ихтэй, бэхжээгүй байдалтай байна. Иймд нуурын зарим хэсэгт зорчихыг хориглох тэмдэг байрлуулжээ. Нутгийн иргэд нуур хөлдсөн хэмээн мөсөн замаар зорчин тээвэр хийж эхлээд байгаа тул тэдний аюулгүй байдлыг хянах үүднээс ийнхүү хэмжиж, нутгийн иргэд, тээвэрчдийг нуурын мөсөөр зорчихгүй, тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна. 




Холбоотой мэдээ