А.Меркель В.Путиний урилгаар ОХУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-07 10:35:42

МОСКВА. /TASS/. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар тус улсад нэгдүгээр сарын 11-нд айлчилна гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.


“Хоёр улсын удирдагчид олон улсын тулгамдсан асуудлуудыг тэр дундаа Сири, Ливийн байдал, мөн энэ сарын 3-нд Багдад хотын нисэх онгоцны буудалд АНУ цохилт өгсний улмаас хурцадсан Ойрхи Дорнодын байдлыг хэлэлцэнэ” гэж хэвлэлийн албаны мэдээлэлд тэмдэглэсэн байна.


Үүнээс гадна, Украины дотоодын мөргөлдөөнийг зохицуулан асуудлыг 2015 оны Минскийн гэрээний хэрэгжилт болон 2019 оны 12 дугаар сарын 9-нд Парист болсон Нормандын дөрвөлийн /Франц, Герман, ОХУ болон Украин/ дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн тохиролцооны хүрээнд хэлэлцэнэ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ.


Холбоотой мэдээ