Японы Засгийн газар К.Гоныг шилжүүлэн авах чиглэлд ажиллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. “Манай улсын Засгийн газар “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоныг
шилжүүлэн авахын тулд бүх дипломат хүчин чармайлтыг гаргах болно” гэж Япон
улсын Сайд нарын танхимын дарга Ёшихидэ Сүга мэдэгджээ.
К.Гоныг өнгөрсөн
долоо хоногт Японы хилийг хууль бусаар даван Ливанд очсон хэмээн үзэж байгаа
юм. Ё.Сүга даваа гарагт
мэдэгдэхдээ, уг хэргийн талаар анх сонсоод хэлэх үггүй болж, маш их харамссан
гэжээ. Мөн тэрбээр К.Гон хилийг хэрхэн давсныг тогтоож, дахин ийм үйлдэл
гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ хэмээн хэлсэн
байна.
Японы эрх
баригчид К.Гоныг олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад оруулахыг Олон
улсын эрүүгийн цагдаагийн байгууллагаас /Interpol/ хүссэн гэж
Сайд нарын танхимын дарга нэмж хэлжээ.