Камбожид барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 36 хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-06 14:09:32
Yesukheitumur Tumurbaatar

ПНОМПЕНЬ. /Kyodo/. Камбож улсын өмнөд нутгийн Кеп мужид долоон давхар барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 36 хүрлээ гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ.


Ослын улмаас амиа алдсан хүмүүсийн дунд 13 эмэгтэй, 4 хүү, 2 охин байсан гэж тус улсын Ерөнхий сайд Хун Сен мэдэгдсэн байна. Аврах багийнхан бямба гаргийн орой барилгын нурингиас амьд үлдсэн 23 хүнийг аварчээ. 


Нэг жил хүрэхгүй хугацаанд Камбожийн барилгын салбарт тохиосон хоёр дахь том осол энэ болсон байна. Үүнээс өмнө  буюу өнгөрсөн оны зургадугаар сард тус улсын баруун өмнөд нутгийн Сиануквиль хотод долоон давхар барилга нурсны улмаас 28 хүн амиа алдаж, 26 гэмтжээ.

Холбоотой мэдээ