Нидерландад хэд хэдэн компани тэсрэх бөмбөгтэй илгээмж хүлээн авжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /РИА Новости/. Нидерландын Амстердам, Роттердам, Утрехт хотуудад байрладаг 5 компани сүүлийн долоо хоногт тэсрэх бөмбөгтэй илгээмж хүлээн авсан тухай тус улсын цагдаа нар мэдэгджээ. “NL Times” сонины мэдээлснээр, тэсрэх бөмбөгүүдийн аль нэг нь дэлбэрээгүй байна.
Эдгээр захидлыг Амстердам дахь зочид буудал, шатахууны газар Роттердам хот
дахь автомашины үйлдвэр, шатахуун түгээх станц болон Утрехт хот дахь үл хөдлөх
хөрөнгийн агентлаг руу илгээсэн байна.
Сэжиг бүхий эдгээр захидалд CIB хэмээх байгууллагын лого байснаас гадна Роттердам дахь байршлыг
нь заасан байжээ.
"Тэсрэх бөмбөгтэй энэхүү захидлууд нь тэсэрч дэлбэрэн ямар нэгэн хор хөнөөл
учруулаагүй хэдий ч биед ноцтой гэмтэл учруулж болзошгүй юм” хэмээн цагдаа нар
ярьжээ. Түүнчлэн