Израил харилцаа холбооны хиймэл дагуул хөгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-01-03 10:48:01

ЙЕРУСАЛИМ. /Xinhua/. Израилд үндэсний харилцаа холбооны хиймэл дагуулыг хөгжүүлэн бүтээнэ гэж тус улсын “Israel Aerospace Industries” төрийн өмчит компани /IAI/ пүрэв гарагт мэдээлжээ.


IAI” компанийн мэдэгдэлд уг төслийн зардлын талаар дурдаагүй боловч Израилын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, 200 сая орчим ам.доллар зарцуулагдах төлөвтэй байгаа ажээ.


Dror 1” нэртэй хиймэл дагуул Израилын харилцаа холбооны салбарт үүсэж буй хэрэгцээ шаардлагуудыг 15 орчим жилийн турш хангах бөгөөд манай улсад хөгжүүлсэн хамгийн орчин үеийн харилцаа холбооны хиймэл дагуул байх болно гэж “IAI” компанийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ