Хятадын төв радио телевизийн дарга гадаадын сонсогчдодоо мэндчилгээ дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-01-02 16:35:40

БЭЭЖИН. /cri.cn/. БНХАУ-ын төв радио телевизийн /ХТРТ/ дарга Шэнь Хайшюн дэлхийн сонсогч түмэн, интернэт ашиглагчдад Хятадын олон улсын радио болон интернэтээр шинэ оны мэндчилгээ дэвшүүлжээ. 


Тэрбээр мэндчилгээндээ, 2020 бол бэлэг дэмбэрэлтэй тоо бөгөөд Хятадын сүлжээ ашиглагчид энэ тоог хятад хэлний "ай ни ай ни буюу чамд хайртай” гэсэн үг гэж тайлбарладаг болохыг дурдсан байна.


“Хүн төрөлхтний түүх хором хормоос бүрдсэн байдаг. 2019 оны маш олон мартагдашгүй дурсамж нүдэнд харагдсаар байна. 2019 оны 10-р сарын 1-нд бид БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэж өнгөрөөсөн билээ. Та бүхэн ХТРТ-ийн олон хэлний баримтат кино "Бид түүхэн замаар урагшилж байна”, 4К хэт тодосгогчтой шууд нэвтрүүлгийн кино “2019 оны их парад” зэрэг бидний бүтээсэн олон нэвтрүүлгийг үзэж, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ер бусын түүхэн замналыг хамтдаа сонирхсон билээ. Энэ үеэр бид маш олон найз нөхдийн баярын мэндчилгээг хүлээж авсан юм” гэж Шэнь Хайшюн хэлжээ. 


Тэрбээр цааш хэлэхдээ, “Өнгөрсөн нэг жилд бид Хятадын урагшлах зам дахь гайхамшигтай мөч болгоныг тэмдэглэн үлдээж, шинэ эриний Хятад улсыг өнцөг бүрээс, үнэн бодитой, бүх талаар дэлхий дахинд харуулсан билээ. Бид 5G+4К/8К+АI зэрэг мэдээллийн технологиор Нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны дээд форум, Азийн соёл иргэншлийн чуулга уулзалт, Макао эх орондоо эргэж нэгдсэний 20 жилийн ой зэрэг томоохон арга хэмжээг амжилттай мэдээллээ. Бид “Ши Жиньпиний дуртай сонгодог үлгэрүүд”, “Хятад улсын эрдэнэсийн сангийн дээжис” зэрэг олон хэлний баримтат киног амжилттай хийж, анд нөхөд та бүхэнд Хятадын эртний түүх соёл, шинэ эриний Хятад улсын үнэ цэнийг ойлгоход гэрэлт цонх нээж өгсөн билээ” гэжээ. 


"Хятадын Төв радио телевиз байгуулагдаад хоёрхон жил болж байгаа боловч өнөөдөр бид интернэтийн эрин үед, урагшлахгүй бол ухарна гэдгийг гүнээ мэдэрч байна. Бид Ши Жиньпин даргын "Инновац, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шинэ индрийг бий болгож сайтар ашиглах" зааврын дагуу, инновацыг гол болгон, дэлхийн хамгийн шинэ хэлбэрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болохоор урагшилж байна. Энэ жил бид Хятадад цорын ганц байдаг хэт өндөр нарийвчлалтай HD видео болон аудио үйлдвэрлэлийн үндэсний лабораторийг байгуулж эхэлсэн. Мөн бие даасан шинэ медиа индэр болох "Ян Шипин" 5G шинэ медиа индрийг бий болгохын тулд хичээж ажиллалсан. Өндөр чанартай шинэчилсэн хувилбарыг бүх талаар эхлүүлж, шилдэг 200 гаруй хөтөлбөрийг хэрэгжүүлж, хэрэглэгчдэд илүү сайн хөтөлбөрийг хүргэхийн төлөө хичээлээ" гэж ХТРТ-ийн дарга хэлсэн байна.


Тэрбээр мөн дэлхийн онцлог үйл хэргүүдийг бүх талаар, үнэн бодитой, шударгаар мэдээлэх дүрэм журмыг даган мөрддөг хэмээгээд, "нээлттэй, хамтран ажиллах байр суурь баримталж, гадаад дотоодын ажил мэргэжил нэгтнүүдтэйгээ эрх тэгш солилцоо хийхийг баримталсаар ирлээ. Энэ жил би Ассошиэйтед Пресс, Ройтерс, AFP, ВВС зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн 150 гаруй байгууллагын албаны хүмүүстэй санал бодлоо солилцож, нийтлэг ойлголтоо улам нэмэгдүүлж, найз нөхдийн хүрээгээ тэлсэн юм" гэв.


Үүний зэрэгцээ тэрбээр барууны зарим нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тодорхой бус шалтгаанаар Хятадтай холбоотой зарим асуудлаар мэдээлэл хийхдээ "Сонголттойгоор сохор балай" болж, тэр бүү хэл худал хуурмаг үг яриаг мэдээ болгон ашиглан, мэдээллийн үнэн бодит чанарыг алдагдуулж, ташаа мэдээлэл цацаж байгаад харамсаж буйгаа илэрхийлжээ. “Үнэн бодитоор мэдээлэх нь хэвлэл мэдээллийн амин сүнс юм. Хэрэв мэдээ мэдээллийг уран зохиолтой хольж уран сэтгэмжээр бичвэл ямарваа хэвлэл мэдээллийн хэрэгслийн найдвартай байдалд ноцтой хохирол учруулна. Уг ажлыг эрхэлж буй хүн бүхэнд энэ нь сэрэмжлүүлэг болох ёстой” гэж тэрбээр хэлжээ.


"2020 он бол Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэрлэх жил, мөн хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа 1.4 тэрбум хүнтэй улс орон ядуурлаас туйлбартай ангижрах жил болно. ХТРТ  Хятад улс болон дэлхий дахинд болж байгаа үйл явдлыг уламжлан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үйлсийг эерэг эрч хүчээр сэлбэх болно" гэж тэрбээр онцлон хэлсэн байна.

 

Эцэст нь тэрбээр Хятад улсдаа, мөн дэлхий дахинд ерөөл дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсжээ. 


Холбоотой мэдээ