Дэлхийн худалдааны байгууллага 25 нас хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-02 13:45:30

МОСКВА. /TASS/. Дэлхийн худалдааны байгууллага үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа явуулж эхлээд 25 жил болжээ. Тус байгууллагын цахим хуудаст мэдээлснээр, урьдчилан таамаглаж болохуйц, чөлөөт худалдааг хангах нь Дэлхийн худалдааны байгууллагын гол зорилго юм.


Дэлхийн худалдааны байгууллагын үүргүүдэд тус байгууллагын гишүүд хооронд байгуулсан худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавих, худалдааны яриа хэлэлцээг зохион байгуулах хангах, худалдааны маргааныг зохицуулах үүргүүд багтдаг байна.


Худалдааны маргааныг шийдвэрлэх зорилгоор ДХБ-ын давж заалдах байгууллага үйл ажиллагаа явуулж эхэлсэн хэдий ч шинэ арбитрын бүрэлдэхүүнийг томилохыг АНУ хориглосонтой холбоотойгоор 2019 оны 12 дугаар сарын 10-наас үйл ажиллагаагаа зогсоосон байна. Одоогоор Европын Холбоо хэд хэдэн улстай маргаан шийдвэрлэх арбитрын түр механизм бий болгох асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

Холбоотой мэдээ