Сомалид дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-31 13:59:21
Yesukheitumur Tumurbaatar

МОГАДИШО. /CGTN/. Сомалийн нийслэл Могадишо хотод автомашин дэлбэлсний улмаас 79 хүн амиа алдаж, 149 хүн шархаджээ.


Амиа алдсан хүмүүсийн дунд олон оюутан байснаас гадна Туркийн хоёр иргэн байсан гэж орон нутгийн эрх баригчид мэдэгджээ. Дэлбэрэлт хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар болсон гэж өмнө нь мэдээлж байсан юм. “AFP” агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлт болох үед тус газарт олон хүн байсны зэрэгцээ нэгэн автобусанд оюутнууд сууж явсан аж.


Одоогоор халдлагын хариуцлагыг аль нэг бүлэглэл хүлээгээгүй байна. Цаашид амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй бөгөөд ослын газарт аврах ажиллагаа үргэлжилж байна гэж орон нутгийн эрх баригчдын мэдээлжээ.

Холбоотой мэдээ