Нийслэлийн 80 гаруй иргэнийг төрийн дээд одон, медалиар шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-12-30 14:57:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан нэр бүхий 80 гаруй иргэний шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс өнөөдөр гардууллаа. 

Шагнал гардан авсан иргэдэд хандан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан  баяр хүргэж хэлсэн үгэндээ, "Он солигдох энэ мөчид та бид ажил хөдөлмөрөө үнэлж дүгнэж, амжилт бүтээлээ бататгадаг уламжлалтай билээ. Улс орныхоо хөгжил дэвшил, нийслэл  хотын ирээдүйн сайн сайхны төлөө мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулж, хамт олноо манлайлж, эрхэлж байгаа салбартаа  амжилт гарган төрийн хүндтэй өндөр дээд олон медалиар шагнуулж, хөдөлмөр зүтгэлээ бодитой үнэлүүлсэн Нийслэлийн иргэд та бүхэндээ ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.


Холбоотой мэдээ