Пакистаны “Талибан” бүлэглэлийн гол удирдагч амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-30 13:16:15
Yesukheitumur Tumurbaatar

КАБУЛ. /Aljazeera/. Пакистаны Талибан бүлэглэлийн толгой байгууллага болох “Техрик-е Талибан Пакистан” /TTP/ бүлэглэлийн гол удирдагч Кари Сайфулла Мехсуд Афганистанд амиа алдсан тухай ням гарагт мэдэгдлээ.


Афганистаны зүүн нутгийн Хост мужийн “Гулүүн” хуарангийн гадна болсон буудалцааны үеэр Кари Сайфулла Мехсуд амиа алдсан гэж “Хакимулла Мехсуд” бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.


Энэхүү халдлагыг Афганистаны талибан бүлэглэлийн салбар “Хаккани” бүлэглэлийнхэн үйлдсэн гэж мэдэгдэлд дуржээ.


Афганистаны Өмнөд Вазиристаны нутгийн Мехсуд овог аймгаас гаралтай TTP бүлэглэлийг Байтулла Мехсуд 2007 онд байгуулсан нь өдгөө “Swat group”, “Mehsud group”, “Bajaur Agency”, “Darra Adamkhel” гэсэн дөрвөн бүлэглэлд хуваагджээ.


Афганистанд олон тооны террорист халдлага үйлдсэн, зартай террористуудын нэг нь К.С.Мехсуд байсан юм. Тэрбээр хамгийн сүүлд хийсэн мэдэгдэлдээ, манай бүлэглэл 2019 онд 75 террорист халдлага үйлдсэн гэж хэлсэн байна.



Холбоотой мэдээ