ДНБ анх удаа 500 тэрбумыг давлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-12-27 14:16:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ түүхэндээ анх удаа 500 тэрбумыг давлаа. Энэ нь өмнөх оны сүүлчээс  88 тэрбумаар өссөн байна.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлчилгээ болон уул уурхай, ЖДҮ эрхлэгчдийн боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээ өссөн нь ийнхүү ДНБ өсөх гол үзүүлэлт болсон байна. Тодруулбал, ЖДҮ эрхлэгчдийн боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээ өмнөх жилүүдэд нийт бүтээгдэхүүний 6,2 хувийг эзэлдэг байсан бол энэ онд мөн анх удаа 12 хувьд хүрчээ.

 

Холбоотой мэдээ