Зорилтот бүлгийн хүүхдүүдийг баярлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-25 14:46:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс Шинэ жилийн баярыг угтан зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулж "Хүслийн шинэ жил" сүлд модны наадмыг энэ сарын 24-ний өдөр Өлгий хотод хийлээ.

Сүлд модны наадмыг аймгийн ЗДТГ, Норвегийн Тусламжийн байгууллага, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоотой хамтран зохион байгуулсан байна.

Үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, хүүхдүүдэд баяр хүргэв. Мөн 150 гаруй хүүхдэд гарын бэлэг гардуулан баярлууллаа.

Холбоотой мэдээ