“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн талаар мэдээлэл хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-20 01:46:42
oyuka_hu@yahoo.com

“Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орвол гадаад руу урсах мөнгөн урсгалыг 70 орчим хувиар бууруулна” гэж “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгжийн захирал Д.Одхүү хэллээ.

Тэрээр өнгөрсөн даваа гаригт Орхон аймгийн иргэдтэй уулзаж хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Төслийн багийнхан төслөө батлуулах гэж УИХ-д хоёр ч удаа өргөн барьсан боловч буцаасан. Гурав дахиа өргөн бариад байгаа гэж Д.Одхүү хэллээ.

“Эгийн голын усан цахилгаан станц” төслийг анх 1991 онд эхлүүлсэн ч ажил хэрэг бололгүй өдий хүрсэн байна. Иймд 2013 оноос дахин судалгаа, шинжилгээ хийж усны нөөц, археологийн үзмэр, станц баригдах ойр орчмын байгалийг хамгаалах ажлыг хийж эхэлжээ. Харин дэд бүтцийн ажил өнгөрсөн 11 дүгээр сард эхэлжээ. Төслийн хүрээнд 315 мВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станц, 72.3 км цахилгаан дамжуулах шугам, 71.9 км хатуу хучилттай авто зам барих юм.

Уг станц ашиглалтад орсноор Монгол Улсад горим тохируулгын болон аваарын үед ашиглах эрчим хүчний  нөөц эх үүсвэртэй  болно гэсэн үг юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

Холбоотой мэдээ