“Invest in Mongolia 2019” Токио хотноо болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-23 10:16:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон-Монголын бизнес чуулган, “Invest in Mongolia 2019” үйл ажиллагаа Японы нийслэл Токио хотноо өнгөрсөн баасан гарагт эхэллээ.

Чуулганаар хоёр тал хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар Монгол, Японы төлөөлөл бизнес уулзалт хийж, Invest in Mongolia-2019”-д Монголын талаас 20 орчим албаны, 20 гаруй бизнесийн төлөөлөл оролцож, уул уурхайн бус хүнс, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, арьс шир, гутлын үйлдвэр, гар урлал, мэдээллийн технологи, ноос ноолуур, гадаад худалдаа, аялал жуулчлал, бусад салбарын бараа бүтээгдэхүүний дээжээ танилцуулж байгаа талаар ХХААХҮЯ-ны хэвлэлийн төлөөлөгч манайд мэдээллээ.


Үйл ажиллагааг Монголын талаас Үндэсний хөгжлийн газар төлөөлөн, Япон улсын Эдийн засаг, Худалдаа аж үйлдвэрийн яам, Гадаад худалдааны хамтын ажилллагааны байгууллага JETRO болон Японы ЖДҮ-ийн агентлаг, Монгол Улсын ХХААХҮЯ, ЖДҮХСан, Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ, “Экспорт Олон улсын худалдааны төв” ТББ хамтран зохион байгуулж байна.

Чуулганд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Монгол Улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин”, ХХААХҮЯ-ны газрын дарга М.Энх-Амар Монгол Улсын хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрлэлийн салбар дахь боломжууд, ҮХГ-ын СХБЗГ-ын дарга Д.Эрдэнэбаяр “ЖДҮ-ийн мэдээллийн нэгдсэн сан” сэдвээр  илтгэл тавив.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол-Японы хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Япон улсад ажлын айлчлал хийхдээ, тус улсын Эдийн засаг, Худалдаа, Аж үйлдвэрийн яам /METI/-ны харьяа ЖДҮ-ийн агентлагийн удирдлагуудтай албан ёсны уулзалт зохион байгуулж, хоёр орны ЖДҮ-ийн харилцааг хөгжүүлэх бодлогын талаар санал солилцсон юм.

Тус ажлын хүрээнд Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам /METI/, Японы Гадаад худалдааны байгууллага /JETRO/, Японы Жижиг, дунд үйлдвэрлэлийн агентлаг /SME Agency/, Монгол Улсын ХХААХҮЯ, Экспорт олон улсын худалдааны төв” ТББ-тай хамтран “Invest in Mongolia 2019” Япон-Монголын бизнес чуулганыг ийнхүү зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ