Террористууд Сирийн газрын тос, хийн байгууламжуудад халджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА.
/TASS/. Террористууд
Сирийн Хомс мужийн аж үйлдвэрийн гурван байгууламжид халдсан тухай Сирийн
газрын тос, эрдсийн нөөцийн яам “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Халдлагад Хомс хотод байрладаг газрын тос боловсруулах үйлдвэр, Райянд
байрладаг хий боловсруулах үйлдвэрүүд өртжээ. Террорист халдлагын улмаас эд
материалын хохирол учирсан хэдий ч хүн бэртэж гэмтээгүй байна.