Гадаадад суугаа монгол иргэдийн боловсролын асуудлыг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-18 16:01:21
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас гадаад улс орнуудад суугаа ДТГ-ын тэргүүн нарын зөвлөгөөнд оролцогсод өнөөдөр БСШУСЯ-ны удирдлагуудтай уулзлаа.


Уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нар оролцож хилийн чанад дахь монгол иргэдийн хүүхдийн боловсролын асуудал, монгол сургууль, тэнд суралцагсад болон багш нарыг ном сурах бичиг, арга зүйгээр хангах, гадаад орнууд дахь монгол судлалыг дэмжих, урлаг соёлоор монгол орныг сурталчлах зэрэг асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.


Холбоотой мэдээ