“Хобби” үзэсгэлэнгийн нээлт боллоо

ФОТО МЭДЭЭ
altantogos888@gmail.com
2019-12-14 16:30:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Музей сонирхлоороо төрөл бүрийн цуглуулга хийж, түүнийгээ хөгжүүлж байдаг хүмүүсийн цуглуулгыг нэгтгэн “Хобби” үзэсгэлэн гаргаж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнд Сайнцагаан сумын иргэн Ж.Мөнхтөр, Н.Батсүх, Л.Ганбат, Г.Шинэбат, Б.Нарантуул нарын төрөл бүрийн онгоц, хонх, гал командын машин, эртний эд зүйлс, марк, тэмдэг, монгол мөнгөн тэмдэгтүүд, зоосон мөнгө, дугтуй, төрөл бүрийн банкны болон утасны карт, их, дээд сургуулийн ромбо, одон медаль, банкны дурсгалын мөнгөн зоос гээд олон янзын цуглуулга гарчээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Музейн захирал М.Бямбажав хонх цуглуулагч Л.Ганбатын цуглуулгад шинэ хонх бэлэглэж, бусад хүмүүсийг цуглуулгаа баяжуулахад нь зориулж мөнгөн хандив өгөхөө мэдэгдлээ.