ЕХ-ны удирдагчид уур амьсгалын асуудлаар зөвшилцөлд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-12-13 10:06:03

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар зөвшилцөлд хүрсэн боловч нэг улс түүнд нэгдэхээс татгалзсан байна. Энэ тухай Европын зөвлөлийн дарга Шарль Мишель ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


“Бид уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар зөвшилцөлд хүрсэн. Энэ бол маш чухал шийдвэр юм. Нэг улсын хувьд түүнд нэгдэхэд илүү их цаг хугацаа шаардлагатай байгаа. Бид энэ асуудлыг зургадугаар сард дахин хэлэлцэнэ” гэж Мишель хэлээд чухам ямар улс нэгдэхээс татгалзсаныг тодорхой дурдаагүй байна.


Гэхдээ Германы Канцлер Ангела Меркель дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр энд Польш улсын тухай яригдаж байгаа болохыг тодруулжээ. Нэг улс буюу Польш өнөөдөр уур амьсгалын асуудлаарх хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүргийг хүлээж чадсангүй” гэж тэрбээр хэлжээ.


Холбоотой мэдээ