Э.Идэрхүү Дохад болох ДАШТ-ийг зорих эсэх нь тодроогүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-22 12:34:58

Катарын боксын холбооноос Монголын боксын холбоонд ирүүлсэн урилгад манай улсаас 56 кг-д өрсөлдөх Э.Идэрхүүгийн нэр багтаагүй байна.

Учир нь Катар улс зохион байгуулагч орныхоо давуу эрхийг эдэлж 56 кг-д өөрийн тамирчнаа оруулж, Э.Идэрхүүг хассан байна. Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ны шинэчлэгдсэн дүрэм ёсоор ирэх 10 дугаар сард болох ДАШТ-д өрсөлдөхийн тулд эхлээд тивийнхээ АШТ-д эхний долоод бичигдсэн байх болзол тавьсан.

Уг болзлын дагуу Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын эхээр болсон Ази тивийн АШТ-ээс нийт 66 тамирчин ДАШТ-д оролцох эрхээ авсан. Монгол Улсаас уг эрхийг Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/,  Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин аваад байв. Сонирхогчдын боксын ДАШТ Катарын Доха хотноо 10 дугаар сарын 05-18-нд болно. 

Э.Идэрхүүг ДАШТ-д оролцох эсэх талаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн: Эцсийн байдлаар хариу гараагүй. Бид бүгд бэлтгэлээ хийж байгаа. Бид ирэх сарын 2-нд Доха хотыг зорих байх. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг цагаан хуудсаар оролцож магадгүй. Гэхдээ энэ нь албан ёсоор баталгаажаагүй байгаа" гэв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд