Чиндаогийн "Мастерс" тэмцээнд Монголын 20 жүдоч хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-10 12:53:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Чиндао хотноо 2019 оны 12 дугаар сарын 12-14-нд жүдо бөхийн 9 дэх удаагийн Мастeрс тэмцээн болно.


Тэмцээнд энэ жил Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны жин тус бүрийн чансааны эхний 32 шилдэг жүдоч оролцох бөгөөд 67 орны 448 жүдоч ур чадвараа сорино. Монгол Улсаас 13 эрэгтэй, 7 эмэгтэй жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ илгээжээ.


Энэхүү дээд зэрэглэлийн тэмцээний анхных нь БНСУ-ын Сүвон хотноо 2010 онд болж байсан бөгөөд жүдогийн дэлхийн шилдгүүд оролцон ур чадвар, хүчээ сорьдог гэдгээрээ "Мастерс" тэмцээн онцлогтой.


Манай улсаас Д.Сумьяа 2013, 2015, 2016, 2017 онд, С.Миярагчаа 2010, 2012 онд, Х.Цагаанбаатар 2011 онд, С.Ням-очир 2013, М.Уранцэцэг 2015, Г.Хэрлэн 2017 онд тус тус түрүүлж байсан. Зарим олимп, дэлхийн аварга жүдочид "Мастeрс"-т түрүүлж үзээгүй зодог тайлсан тохиолдол байдаг гэхээр ямар нэр хүндтэй тэмцээн гэдэг нь ойлгомжтой.


Мастерс ОУТ-ий медальтнуудыг танилцуулахад, 2010 онд С.Миярагчаа /66 кг/ - алт , 2011 онд Х.Цагаанбаатар /эр, 66 кг/ - алт, М.Бундмаа /эм, 52 кг/ - хүрэл, Б.Тэмүүлэн /эр, -100 кг/ - хүрэл, 2012 онд С.Миярагчаа /эр, 66 кг/ - алт, Х.Цагаанбаатар /эр, 66 кг/ - мөнгө, 2013 онд Д.Сумьяа (эм, 57 кг) - алт, С.Ням-Очир /эр, 73 кг/ - алт, А.Цолмон /эм, 52 кг/ - мөнгө, Г.Болдбаатар /эр, 60 кг/ - мөнгө, Х.Цагаанбаатар /эр, 73 кг/ - хүрэл, 2015 онд М.Уранцэцэг /эм, 48 кг/ - алт, Д.Сумъяа /эм, 57 кг/ - алт, Г.Болдбаатар /эр, 60 кг/ - хүрэл, Д.Төмөрхүлэг /эр, 66 кг/ - хүрэл, 2016 онд Д.Сумьяа /эм, 57 кг/ - алт, Д.Төмөрхүлэг /эр, 66 кг/ - мөнгө, Г.Одбаяр /эр, 73 кг/ - мөнгө, Д.Амартүвшин /эр, 60 кг - хүрэл, 2017 онд Д.Сумьяа /эм, 57 кг/ - алт, Г.Хэрлэн /эр, 66 кг/ - алт, М.Уранцэцэг /эм, 48 кг/ - хүрэл, Д.Амартүвшин /эр, 60 кг/ - хүрэл, 2018 онд Л.Отгонбаатар /эр, -100 кг/ - мөнгө, Д.Амартүвшин /эр, 60 кг/ - хүрэл, Д.Алтансүх /эр, 66 кг/ - хүрэл медаль тус тус хүртжээ.

Холбоотой мэдээ