УИХ-ын байнгын хороо, дэд хороод хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-19 08:15:00

УИХ-ын Төсөв, Эдийн засаг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо өнөөдөр хуралдахаар товложээ. 

Байнгын хороодоор өнөөдөр Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргах бөгөөд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Гадаад харилцааны тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх юм. 

Харин Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар Хуулийн төслүүдэд хүний эрхийг хэрхэн хангаж байгаад дүгнэлт хийх юм байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ