Баасан гарагт гарах гэмт хэрэг зөрчил буурчээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-12-09 14:52:10

Увс  /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын шийдвэрээр сар бүрийн баасан гарагт архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг аймгийн хэмжээнд хориглосон. Ингэснээр энэ жилийн хувьд баасан гарагуудад гарах гэмт хэрэг зөрчил буурчээ. 

Тодруулбал, долоо хоногийн гарагуудад гарсан гэмт хэрэг зөрчлийг өнгөрсөн онтой харьцуулбал даваа гарагт 19,6 хувь, мягмар гарагт 23,1 хувь, лхагва гарагт 29,3 хувь, пүрэв гарагт 25,2 хувиар, баасан гарагт 10,3 хувь, бямба гарагт 45,2 хувь, ням гарагт 32,1 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Баасан гарагт аймгийн нутаг дэвсгэр дээр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байхыг хориглосон хэдий ч тухайн өдөр гарах гэмт хэрэг зөрчлийн тоо эрчимтэй буурахгүй байгаа тул цаашдаа холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна.  

Холбоотой мэдээ