Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж 8 сая төгрөг гардлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн өргөөнд өнөөдөр Монгол Улсад Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөх барилдаан болж улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв.
Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Улсын харцага Д.Анар, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Улсын начин Ч.Хөхчирэнгэр үлдлээ.
Энэхүү барилдаанд түрүүлсэн харцага Б.Бат-Өлзий
8 сая, үзүүрлэсэн арслан П.Бүрэнтөгс 5 сая, их шөвөгт үлдсэн харцага Д.Анар,
начин Ч.Хөхчирэнгэр нар тус бүр 2 сая
төгрөгийн бай шагнал
гардсан юм.
Хүчит бөхийн барилдааныг
Ардчилсан нам, МҮБХ-той
хамтран зохион байгуулсан бөгөөд АН-ын
дарга С.Эрдэнэ, Дэд
дарга Р.Амаржаргал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар уг шагналыг гардуулав.