Гарал үүслийн бичигтэй махыг малчдын гар дээрээс шууд худалдаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-05 21:35:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ХХААХҮЯ-тай хамтран “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 5-7-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

11 дүгээр сарын сүүлч, 12 дугаар сарын эхээр монголчууд өвлийн идшээ зэхэж, махны эрэлт ихэсдэг. Тиймээс Улаанбаатар хотын хүн амын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Сансар худалдааны төвд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг өнөөдөр нээжээ.

Тус төвд худалдах мах нь гарал үүслийн бичигтэй бөгөөд малчдын гар дээрээс шууд хэрэглэгчид хүрч байгаа учраас үнэ, ханш боломжийн юм.

Тус худалдааны төвд борлуулж байгаа говийн амт чанар сайтай нэг кг ямааны мах 5000, хонины мах 6000, адууны мах 7000, үхрийн мах 7500 төгрөгийн үнэтэй байгаа аж. 

Холбоотой мэдээ