“Ятгын уянга” тайлан тоглолтод 50 гаруй оюутан оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 16:44:49

Завханы СУИС-ийн харьяа Хөгжим бүжгийн коллежийн Ятга анги хаврын тайлан тоглолтоо хийлээ.

Аймгийнхаа  иргэдэд үзүүлэх соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хамгаалах, соёлын үнэт зүйлийг өвлүүлэн эзэмшүүлэх, тэдгээрийг сурталчлах, иргэдийн урлаг уран сайхны боловсрол, нийтийн соёлыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа газар бол СУИС-ийн харьяа 30 жилийн түүхт Хөгжим бүжгийн коллеж юм. Тус сургуулийн хамт олноос ээлжит уран бүтээлийн тайлан тоглолтоо аймгийн ХЖТ-т зохион байгууллаа. Энэ удаад СТА н.Нямсүрэн багштай Ятга ангийн хамт олны “Ятгын уянга” тайлан тоглолтод 50 гаруй оюутан оролцлоо.  

Дашрамд тус сургуульд  мэргэжлийн 11 ангид 420 гаруй оюутан дөрвөн жилээр суралцаж төгсөж байна. Өдгөө тус сургууль баруун бүсийн урлагийн мэргэжлийн ажилчдын 60 гаруй хувийг бэлтгэж байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ