Хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах төслийг "Газпром" компани боловсруулна

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2019-12-04 20:28:00

МОСКВА. /TASS/. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан баруун чиглэлээр БНХАУ-д хий нийлүүлэх хоолойн техник-эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулах ажлын хэсэг байгуулах үүргийг ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Газпром” компанид өгчээ.


Энэ талаар ОХУ-ын шадар сайд Алексей Гордеев ”Орос-Монгол. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” бизнес форумын үеэр мэдээлсэн байна.


“ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулна. Энэ төсөл эдийн засгийн зардлаа нөхөхөөр байх ёстой гэдэг гол асуудлуудны нэг хэвээр байна. Гэхдээ Оросын тал энэ төслийг Ерөнхийлөгчийн түвшинд нухацтай авч үзэхээр төлөвлөж байгаа бөгөөд Эрчим хүчний яам болон “Газпром” компанид зохих үүргийг өгсөн" гэж А.Гордеев мэдэгджээ.


Монголын нутгаар дайруулан Хятад улс руу хий нийлүүлэх хоолой тавих цаашдын байдалд дүн шижилгээ хийх, мөн үзүүлэлтүүдийг нь тодорхойлох ажлын хэсгийг Орос, Монгол удахгүй байгуулна гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдээлсэн байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 9-нд "Газпром" компанийн тэргүүн Алексей Миллертэй уулзахдаа, Монголын нутгаар дайруулан баруун чиглэлээр Хятадад хий нийлүүлэхэд Эрхүү муж, Красноярскийн хязгаар, мөн Ямалын нөөцийг ашиглах боломжийг судалж үзэхийг үүрэг болгосон билээ.


Холбоотой мэдээ