Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-12-04 07:56:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн, явган шуургатай байна.

2019 оны 12 дугаар сарын 4-ний 8-20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ