ДОХ-ын халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхаж буй явдалтай тэмцэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-02 15:11:33

АККРА. /Xinhua/. ДОХ-той холбоотой гутаан доромжлолыг зогсоохын тулд тавих хүчин чармайлтаа нэгтгэхийг Гана улсын Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн уриалжээ.  


"ДОХ-той холбоотой гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтыг зогсоохгүйгээр бид ДОХ-той тэмцэж, өвчний тархалтыг зогсоох боломжгүй юм” хэмээн тэрбээр Аккра хотод болсон “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулсан арга хэмжээний үеэр ярьсан байна.


“ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” жил бүрийн 12 дугаар сарын 1-нд болдог бөгөөд энэ өдөр нь өвчний тархалттай тэмцэхэд анхаарлаа хандуулж, ДОХ-ын халдвар авсны улмаас нас барсан хүмүүсийг хүндэтгэх зорилготой юм.


Өвчний тархалт дэгдэж эхэлснээс хойшхи хугацаанд халдвартай хүмүүсийг нийгмээс гадуурхан, нүд үзүүрлэх хандлага хэвээр байгааг Фрема цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ