Байгалийн гамшгийн улмаас 20 орчим сая хүн гэр орноо орхижээ

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-02 12:04:52

НЬЮ-ЙОРК. /CNN/. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдэлд өртсөний улмаас сүүлийн арван жилийн хугацаанд 20 орчим сая хүн гэр орноо орхин явжээ.


Үер, хар салхи, хээрийн түймрийн улмаас дотооддоо шилжилт хөдөлгөөн хийх магадлал нь галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт зэрэг гамшгийн улмаас шилжилт хөдөлгөөн хийх магадлалаас 7 дахин их байгаа тухай “Oxfam” байгууллагын нийтэлсэн тайланд дурджээ.


Түүнчлэн бага болон дунд орлоготой Энэтхэг зэрэг оронд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт өртсөний улмаас иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөн хийх магадлалыг Испани, АНУ зэрэг өндөр орлоготой улсуудтай харьцуулахад 4 дахин их байгааг тайланд цохон дурдсан байна.


Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт өртсөн буурай орнуудад зориулсан нөхөн сэргээх хөтөлбөрийг санхүүжүүлэхэд илүү хүчин чармайлт гаргахыг “Oxfam” олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна. 

Холбоотой мэдээ