Шуурхай зөвлөгөөнөөр долоон чиглэлээр үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-11-29 22:54:47

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд 51 удирдах албан тушаалтан оролцохоос аймгийн ЗДТГ-ын нэгжийн дарга 5, агентлагийн дарга 19, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын дарга 16, Эрдэнэбулган сумын Засаг дарга, нийт 41  албан тушаалтан оролцож ирц 80.3 хувь байв.

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын дарга нар өвчтэй, Хууль эрх зүйн хэлтсийн дарга чөлөөтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Статистикийн хэлтэс, Сум дундын ойн ангийн дарга, Багшийн сургуулийн захирал албан томилолттой, Татварын хэлтэс, “Эх голомтын илч” -ийн дарга нар тодорхой бус шалтгааны улмаас зөвлөгөөнд оролцоогүй байна.

Шуурхай зөвлөгөөний дараа аймгийн Засаг даргын зүгээс Засгийн газрын 2019 оны 37, 38 дугаар тогтоол, ЗГХЭГ-ын даргын 2019 оны 47 дугаар тушаалаар баталсан журам, загварын дагуу байгууллага, нэгж, төрийн албан хаагчийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, журамд заасан хугацаанд батлах, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг төсвийн ерөнхийлөн захирагчаар хянуулахаар 12-р сарын 20-ны дотор ирүүлэх, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн мэдээг тухай бүр тодорхой судалгаа дүгнэлттэйгээр танилцуулах, шаардлагатай арга хэмжээг авах зэрэг нийт 7 чиглэлээр үүрэг өглөө. 

Холбоотой мэдээ