Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 59 хувь нь экспортыг дэмжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-28 12:20:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 59 хувь нь экспортыг дэмжсэн санхүүжилт байгааг тус банкнаас мэдээлэв. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд, Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрийн 60-аас дээш хувь нь экспортод чиглэсэн байхаар тусгасныг ханган ажиллаж байгааг мэдээлэлд онцолжээ. 


Тухайлбал, Ноолуур хөтөлбөрийн хүрээнд, Хөгжлийн банкнаас шууд болон арилжааны таван банкаар дамжуулан 20 аж ахуйн нэгжид 200 гаруй тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө оруулсан. Хоёр дахь шатны санхүүжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд дээрх хөтөлбөрийн хүрээнд 1570 ажлын байр шинээр бий болгосон байна. Түүнчлэн, үйлдвэрлэлийн хүчин чадлыг 30 хувь, борлуулах хувь хэмжээг 27 хувиар өсгөжээ.


Одоогоор, Монгол Улсын ноос, ноолуурын салбарт 300 орчим аж ахуйн нэгж ажилладаг бөгөөд өнгөрсөн жил тус салбар нийт борлуулсан 1.3 орчим их наяд төгрөгийн бараанаас 30 хувийг дотоодод, үлдсэн 70 хувийг гадаадад экспортолсон байна.

Холбоотой мэдээ