Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 27 оюутан хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2019-11-25 11:45:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан 27 оюутан өнөөдөр Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ.


Тэтгэлгийг Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр  үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан, сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан  идэвх зүтгэл гаргаж үлгэр жишээ болох ажил санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон зэрэг шалгуураар олгож буй юм. Мөн монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн, амжилттай суралцаж бусдад үлгэр дуурайл болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлсэн байх шалгуур тавьжээ. Шилдгээр шалгарсан оюутнуудад өргөмжлөл, нэг сая төгрөгийн мөнгөн шагнал олгож буй юм.


Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртсэн суралцагчид:


1. Б.Базарваань  ШУТИС-Геологи, уул уурхайн сургуулийн Уул уурхайн машин, тоног төхөөрөмж


2. Т.Болор-Эрдэнэ  Отгонтэнгэр их сургууль-Хууль зүйн сургуулийн Эрх зүй


3. Н.Булгантамир  Отготэнгэр их сургууль-Хууль зүйн сургуулийн Эрх зүй


4. О.Ганбаяр  АШУҮИС-Нүүр, ам судлалын сургуулийн Шүдний их эмч


5. Г. Ган-Эрдэнэ  ДХИС-Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Эрх зүй


6. М.Данзанпэрэнлэй  Санхүү, эдийн засгийн их сургуулийн Санхүү


7. Э.Дэлгэрмаа  ДХИС-Шинжлэн магадлахуйн институтийн Шүүх шинжилгээ-Эрх зүй


8. Н.Лхагвабаяр  МУИС-Шинжлэх ухааны сургуулийн Сэтгүүл зүй


9. Г. Мандах  МУИС-Бизнесийн сургуулийн Маркетинг


10. Т. Мөнгөнсаран  Сэлэнгэ аймаг дахь МСҮТ-ийн Нарийн бичгийн дарга,  албан хэргийн ажилтан


11. Ц.Мөнхцэцэг  ХААИС-Агроэкологийн сургуулийн Ургамал хамгаалал, хорио цээр


12. Б.Мягмардорж  ДХИС-Шинжлэн магадлахуйн институтийн Шүүх шинжилгээ-Эрх зүй


13. С.Мягмарсүрэн   МУИС-Хууль зүйн сургуулийн Эрх зүй


14. Ч.Мягмарсүрэн  Дорнод их сургуулийн Газрын тосны инженер


15. Б.Одончимэг  Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн Уламжлалт анагаах ухааны их эмч


16. Б.Отгонбат  Этүгэн их сургууль-Эрүүл мэндийн сургуулийн Хүний их эмч


17. Б.Пагма  ШУТИС-Эрчим хүчний сургуулийн Цахилгааны инженер


18. О.Сарангуа  Мандах их сургуулийн Нягтлан бодох бүртгэл-Банк


19. Н.Сувд  СУИС-Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн Уран зураг


20. О.Сүххуяг  Налайх дүүрэг дэх МСҮТ-ийн Хүнд машин, механизмын засварчин


21. Б.Улсболд  МУИС-Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүй


22. А.Хишигтөгс  МУИС-Шинжлэх ухааны сургуулийн Социологи


23. А.Цогжавхлан  ҮБХИС-Аюулгүй байдлын сургуулийн Барилга, инженерийн байгууламж


24. С.Цэвээнжаргал  Мандах их сургуулийн Нягтлан бодох бүртгэл-Аудит


25. Х.Шаравдорж  АШУҮИС-Анагаах ухааны сургуулийн Хүний их эмч


26. Р. Энхзаяа  СУИС-Соёлын сургуулийн Менежмент


27. У.Энхчимэг  Сүхбаатар аймаг дахь МСҮТ-ийн Барилгын засал чимэглэл

Холбоотой мэдээ