Ираны Харилцаа холбооны сайдын эсрэг хориг арга хэмжээ авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-23 10:14:21

ВАШИНГТОН. /Reuters/. Иранд Засгийн газрын эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөсөнтэй холбогдуулан интернэт сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарласан тус улсын Харилцаа холбооны сайдын эсрэг АНУ-ын Худалдааны яам хориг арга хэмжээ авжээ.


Худалдааны яамны мэдэгдэлд дурдсанаар, Мухаммед Жавад Азари Жахромигийн АНУ дахь хөрөнгийг битүүмжилж, АНУ-ын иргэдийг түүнтэй харилцаа холбоо тогтоохыг хориглосон байна.


Иранд шатахууны үнийг нэмэгдүүлснийг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн долоо хоногт улс даяар өрнөжээ. Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр, жагсагчид болон аюулаас хамгаалах хүчний дунд үүссэн мөргөлдөөний улмаас 100 гаруй хүн амиа алджээ.


Интернэт сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарлах шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гаргасан гэж Ираны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Иранд энэ долоо хоногийн эхэн үеэс хойш “Google”, “Yahoo” тэргүүтэй бусад платформ руу нэвтрэх эрх хязгаарлагдсан байна. 

Холбоотой мэдээ