“OECD” дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-22 14:47:53

ВАШИНГТОН. /Reuters/. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ дэлхийн эдийн засгийн өсөлтийн ирэх оны урьдчилсан таамаглалыг пүрэв гарагт бууруулжээ. Санхүүгийн хямралаас хойших дэлхийн эдийн засгийн хамгийн сул өсөлт энэ болох төлөвтэй байна. 


OECD”-гийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр, АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан дэлхийн эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлж, урт хугацааны зогсонги байдал үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байгаа ажээ.


Дэлхийн эдийн засаг 2020 онд 2.9 хувиар өснө хэмээн “OECD” таамаглаж байгаа бөгөөд үүнийг өнгөрсөн есдүгээр сарынхтай харьцуулахад 0.1 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Худалдааны зохицуулалтуудыг чангатгах гэх мэт өөр бусад эрсдлийн улмаас эдийн засгийн байдал үргэлжлэн саарах төлөвтэй байгааг “OECD” анхааруулсан байна. 

Холбоотой мэдээ