Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн ажлуудыг ашиглалтад хүлээн авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-11-20 17:44:09

Увс /МОНЦАМЭ/. Зүүнговь суманд улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга барьж, энэ сарын 22-нд ашиглалтад орох гэж байна. Энэхүү барилгын ажлыг “Ундарга петролиум” ХХК хийж гүйцэтгэжээ.

Үүнээс гадна Хяргас сумын цэцэрлэгийн барилгын их засвар, өргөтгөлийн ажлыг улсын төсвийн 346 сая төгрөгөөр хийж, улсын комисс хүлээж аваад байна. Энэхүү ажлыг “Түгээмэл цамхаг констракшн” хийж гүйцэтгэжээ. Тэрчлэн Улаангом сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн өвлийн спортын талбайн байгууламжийн ажлыг улсын төсвийн 97,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жангар-Од” компани хийж гүйцэтгэсэн байна. Тус ажлын гүйцэтгэлтэй энэ сарын 19-ний өдөр улсын комиссын гишүүд танилцаж, ашиглалтад хүлээн авчээ.

Холбоотой мэдээ