Тэс хэвшлийн адууг үүлдэр болгон баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-11-20 17:18:54

Увс /МОНЦАМЭ/. Тэс хэвшлийн адууг үүлдэр болгон батлуулах ажил бүрэн дуусч, ХХААХҮ-ийн Сайдын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар эцэслэн баталсан байна.

Тэс хэвшлийн адууг үүлдэр болгон батлуулах ажлыг сүүлийн гурван жилийн хугацаанд эрчимтэй хийсний үр дүнд ийнхүү ажил хэрэг болгожээ. Энэ хүрээнд салбарын яамнаас батлагдсан эрдэм шинжилгээний ажлын хэсэг Увс аймгийн Тэс суманд удаа дараа очиж хэмжилт, туршилтын ажлыг явуулсан байна. Тухайлбал, хамгийн сүүлд өнгөрсөн 10-р сард эрдэм шинжилгээний ажлын хэсэг Тэс суманд очиж, нэг адууг сонгон авч бүх төрлийн хэмжээс хийсний дараагаар төхөөрч, яс, махыг нь тус тусад нь жигнэж хэмжиж үзсэн байна. Яг энэ аргаар Тэс адуунд хэмжилт хийх ажил өнгөрсөн хавар мөн болсон байна.

Холбоотой мэдээ