Үерийн ус орж ирдэг хэсэгт шуудуу татаж, далан босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-11-19 16:17:20

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 9-р багт дулааны улиралд үерийн ус дэлгэснээс үүдэн айл өрхүүд усанд автах тохиолдол байнга гардаг юм. Иймээс Улаангом сумын ЗДТГ-аас санхүүжилт гаргаж, үерийн ус орж ирдэг хэсэгт шуудуу татаж, голдиролыг өөрчлөн, хамгаалалтын далан босгох ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Тус багийн ард иргэдийн өмнө тулгамдсан асуудал болоод байсан үерт автах аюулыг ийнхүү зайлуулсанд Улаангом сумын 9-р багийнхан баяртай байна.

Энэ асуудлыг тус багаас сонгогдсон Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгчид болох Ч.Батбаатар, Б.Батцэнгэл нар санаачлан хөөцөлдөж, улмаар ажил хэрэг болгожээ.

Холбоотой мэдээ