Ноолуур кг нь 65 мянган төгрөг байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-11-18 08:33:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлийн үнийн мэдээллээр ямааны цагаан ноолуур кг нь Хөвсгөл аймагт 65 мянган төгрөгийн үнэтэй байна. Булган, Дорнод аймагт хамгийн бага буюу кг нь 40 мянган төгрөг, бусад аймагт 45-60 мянган төгрөг байна.

Энэ оны 10-р сард үхрийн ширний (2 м-ээс дээш урттай) дундаж үнэ Улаанбаатар хотод 11.7 мянган төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байгаа бол Ховд, Сэлэнгэ аймагт 2 мянган төгрөг буюу хамгийн хямд үнэтэй байна. Бусад аймагт 3-10 мянган төгрөг байна. Хонины ноостой нэхий Дундговь, Хэнтий аймагт ширхэг нь 3 мянган төгрөг байгаа бол Завхан аймагт хамгийн хямд буюу нэг мянган төгрөг, бусад аймагт 1.5-2.8 мянган төгрөгийн үнэтэй байна.

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр Дархан-Уул аймагт нас гүйцсэн эр хонь 203.8 мянган төгрөгийн үнэтэй байна.

Энэ нь хамгийн өндөр үнэ бөгөөд Говь-Сүмбэр аймагт нэг хонь 116.7 мянган төгрөг байгаа нь хамгийн хямд үнэ болж байна. 10-р сарын байдлаар Баян-Өлгий аймагт соёолон үрээ нэг сая төгрөгийн үнэтэй байна. Энэ нь хамгийн өндөр үнэ бөгөөд Баянхонгор аймагт хамгийн хямд буюу 728.6 мянган төгрөг, хязаалан шар Төв аймагт хамгийн хямд буюу 1.3 сая төгрөг байгаа бол Баян-Өлгий аймагт хамгийн хямд буюу 766.7 мянган төгрөг байна. 

Холбоотой мэдээ