Хоёр сумын шинэ сургуулийн барилгын ажил 95 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэлгэрхангай, Дэрэн сумын
шинэ сургуулийн барилгын ажил тус бүр 95 хувьтай байгааг аймгийн ГХБХБГ-аас
мэдээллээ.
Дэлгэрхангай сумын 320 хүүхдийн
сургуулийн барилгын ажлыг улсын төсвийн 2,228.8
сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Урагшлах" ХХК гүйцэтгэж байгаа бол
Дэрэн сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг улсын төсвийн 1,273 сая
төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Бум констракшн" ХХК гүйцэтгэж байна.
Дэлгэрхангай сумын сургуулийн барилгын
гадна дотор засал, гадна инженерийн шугам сүлжээний ажил дуусч, спорт заалны
шал, хүзүүвчний барилгын засал, гадна зам талбай тохижилтын ажлыг хийж байгаа ажээ.
Аймгийн ГХБХБГ-ын хяналтын явцад дээрх гүйцэтгэгч
компаниуд хоёр сумын сургуулийн барилгын ажлыг 11 дүгээр сард багтаан
ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.