Иргэдэд үйлчлэх төвийг нээхээр судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 10:56:50

Иргэдэд үйлчлэх төвийг Даланзадгад сумын ЗДТГ-ын байранд нээн ажиллуулах гэж байна. Уг төвийг Монгол Улсын Засгийн газрын 141 дүгээр тогтоолын дагуу 6-р сарын 1-ний дотор нээх аж.

Энэхүү төвийг нээхээс өмнө нэлээд судалгаа хийх хэрэгтэй байгаа бөгөөд одоо судалгаагаа хийж байна гэж холбогдох хүмүүс хэлж ярилаа. Тус төв 12 цагаар, ажлын 6 өдөр ажиллах аж. Энэ нь иргэд амралтын болоод ажлаа тарсны дараа төрийн үйлчилгээг хүртэх боломжийг нээж өгөх юм байна.    

Энэ ажилтайгаа холбогдуулан аймгийн Засаг даргын Захирамжийн дагуу ажлын хэсэг гарч Улаанбаатар хотын Дүнжингарав худалдааны төвд байрлах нийслэлийн иргэдэд үйлчлэх төвтэй танилцаад ирсэн ажээ. Нийслэлийн иргэдэд үйлчлэх төв нь нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллагын 242 үйлчилгээг нэг дор төвлөрүүлж иргэдэд шуурхай үйлчилдэг байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ