ХНХ-ын сайд С.Чинзориг Булган аймагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-11-09 16:37:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Засгийн гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг Булган аймагт ажиллаж байна.

Тэрээр Булган аймгийн Рашаант суманд болж буй Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралд оролцож байна. Хуралд Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай бүлэг, Өвөрхангай, Архангай, Төв, Булган аймгийн удирдлага, эдгээр аймгийн нийт 20 гаруй сумын Засаг дарга нар оролцож өвөлжилтийн байдлыг танилцуулж байна.


Хурлаар өвөлжилт хүндрэх нөхцөлд отрын нүүдлээс үүдэлтэй малчдад тулгарах хүндрэл бэрхшээлийг хэрхэн зохицуулж, шийдэн ажиллах талаар ярилцаж байна. Өнгөрсөн 10-р сараас говийн аймгуудаас олон малчин өрх Булган аймагт оторлож эхлээд байгаа юм. 

Холбоотой мэдээ