Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-11-07 15:35:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Ховдын өмнөд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр их цас орно.


Энэ сарын 8-9-нд  Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-нд ихэнх нутгаар  цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсч, зам даваа гүвээ хаагдах тул цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа.

Энэ сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 9-нд  нутгийн баруун өмнөд, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-12-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ