“Хүүхдийн хөгжил хамгаалалд эцэг эхийн оролцоо” зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-06 20:35:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-аас ГБХЗХГ-тай хамтран “Хүүхдийн хөгжил хамгаалалд эцэг эхийн оролцоо” зөвлөгөөн зохион байгуулж, 200 гаруй эцэг эх, асран хамгаалагчид оролцлоо.

Тус зөвлөгөөнөөр хүүхдийн сурч, хүмүүжиж, хөгжиж буй орчинд тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлон гаргажээ. Тодруулбал, оролцогч эцэг эхчүүд зургаан баг болж, гэр бүл, сургууль, цэцэрлэг, орон нутгийн орчинд хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагаа, туунд тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлон хэлэлцэж, нийт 60 асуудлыг эрэмбэлэн гаргажээ.

Иргэдээс гарсан дээрх санал зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, ирэх 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нь тусгуулан, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар болж байна.

Зөвлөгөөний үеэр “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Хүүхдийн хөгжил”, Сайнцагаан сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаа, Цэцэрлэгийн насны хүүхдийн онцлог, “Хүүхэд хамгаалагч төслийн үйл ажиллагаа” сэдвүүдээр холбогдох байгууллагууд мэдээлэл өгчээ. 

Холбоотой мэдээ