УДБЭТ-ын найрал дуучид цусаа хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-11-06 14:16:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын Найрал дууны ангийн 50 гаруй уран бүтээлч ЦССҮТ-д цусаа хандивлалаа.


Дуучин Б.Гантөмөр хэлсэн үгэндээ, “Бид иргэнийхээ хувьд ч, уран бүтээлчдийнхээ хувьд ч нийгэмд тустай сайн үйлс бүтээе хэмээн цусаа бэлэглэхээр шийдсэн. Бидний өгсөн цус олон хүний амийг аврах нь дамжиггүй. Урлаг соёлын салбарт ажиллаж байгаагийн хувьд хүмүүнлэгийн үйлст оролцох нь нийгэмдээ гэрэл гэгээ түгээж байгаагийн нэгэн хэлбэр” гэв.

Мөн тэрбээр сайн санааны үйлст нэгдэж цусаа бэлэглэхийг бусад байгууллагуудад уриаллаа.

Тус төвийн донорын үйлсийг дэмжих байгууллага, иргэдийн цар хүрээ ийнхүү өдрөөс өдөрт тэлж буйг албаныхан хэллээ.


Холбоотой мэдээ