Залуу гэр бүл, зорилтот бүлгийн иргэдийг дэмжин гэр олголоо

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-11-05 21:26:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас аймгийнхаа залуу гэр бүл, зорилтот бүлгийн иргэдийг дэмжих зорилгоор өнөөдөр 12 гэр бүлийг өргөө цагаан гэртэй болголоо.  

Шинэ гэр хүлээлгэн өгөх хүндэтгэлийн энэ ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Сайнцагаан сумын Засаг дарга Р.Мөнхтогтох нар болон холбогдох албаны хүмүүс оролцож, өргөө гэрийг гардуулан өгч, гэртэй болж буй залуучууддаа сайн сайхны ерөөл дэвшүүллээ.

Өнгөрөгч наймдугаар сард Дундговь аймаг “Их газрын чулуу” байгалийн цогцолбор газарт “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам зохион байгуулж, энэ үеэр тус наадмын үйл ажиллагааг дэмжиж, аймгийн уугуул болон тэнд ажиллаж амьдарч байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас 70 гаруй гэр хандивласны 45-ыг нь наадмын дараа гардуулан өгсөн бол энэ удаа 12-ыг нь залуу гэр бүл, зорилтот бүлгийн иргэддээ хандивлаж байна. 

Холбоотой мэдээ